2026 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Худалч хуурмаг хандлага, тодорхойгүй байдал дүүрэн байх тул хянамгай бай. Жинхэнэ бодит байдал, хий хоосон мөрөөдөл хоёрын ялгааг олоход хэцүү байх болно. Таны сэтгэл санааны байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох тул тайван, бодлоготой байхыг хичээ. Хэрүүл тэмцэлтэй тулгарч болзошгүй тул ярих зүйлээ эхлээд сайн бодож бай. Мөн түүнчлэн бусдын өмнөөс хэрүүл тэмцэл хийхээс зайлсхий.
Үхэр: Шинэ дэглэм хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү амьд сэтгэл догдлуулам болгох болно. Өнөөдөр хаа нэг тийш явах хүсэл төрнө. Аяллаар явахад ч тохиромжтой. Гэр бүлийнхээ гишүүнд анхаарал тавь. Эрүүл мэндээ ч анхаар. Өөдрөг үзэлтэй байх нь таны эрүүл мэнд болон бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. Харин хэт их зарлага гаргахаас сэргийл.
Ихэр: Өөрийн онцлог талаа илэрхийлэх байдал тань хэн нэгэнд төдийлөн таалагдахгүй байж мэднэ. Хэчнээн хэрэггүй байсан ч нэгэнт тогтсон дэг журамд саад учруулахаас зайлсхий. Эрч хүч тань бага байна. Тиймээс цаг агаар таагүй байвал гэртээ үлдэж, аль болох муу нөлөө үзүүлэх зүйлсээс зайлсхий. Дархлааны системийг сайжруулахын тулд эмчид үзүүлж, амин дэм хэрэглэ. Хэрвээ болгоомжтой байхгүй бол янаг амрагийн явдал таагүй нөлөө үзүүлж мэднэ.
Мэлхий: Боломжгүй мэт ч мөрөөдөл заримдаа биелдгийг санаарай. Мэдрэмж тань зөв санагдвал зүрх сэтгэлээ дага. Гэхдээ өөрийгөө зугаацуулах зүйл хайж байгаа хүмүүс зөв зүйл сонгох хэрэгтэй бөгөөд мөнгөндөө тооцоотой хандаарай. Хэдийгээр та авхаалж самбаатай байх боловч өдрийн турш таны эргэн тойронд гайхам зүйлүүд дүүрэн байх төлөвтэй байна. Хэрвээ таны хувийн амьдралд үнэнч байдал хөндөгдөхөд хүрвэл асуудлын гарцыг олохын тулд яриа хэлэлцээрийг урьтал болго.
Арслан: Өнөөдөр гэр бүлийн мөнхийн асуудал болсон хувийн хариуцлага болон өөрийн сонирхолтой ажил хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарах бололтой. Сэтгэл санаа эрс хувирч, далд түгшүүрт автах магадлалтай. Энэ нь хайрын харьцаанд таагүйгээр нөлөөлнө. Хайр сэтгэл, хүсэл тэмүүлэлдээ анхаарлаа төвлөрүүл.Харилцан итгэлцсэн яриа өрнүүлж илэн далангүй байх нь эвлэрэл зөвшилцлийг эргүүлэн авчирна.
Охин: Хайр дурлал романтик адал явдалд таатай үе. Шинэхэн хосууд болзох эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд бүтэмжтэй байна. Цагийг романтик байдлаар өнгөрөө. Энэ өдөр аливаад ухаалгаар ханд. Гоё ярих, боломжоосоо илүү амлалт өгөхөөс сэргийл. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Зөөлөн хөгжим, тайван орчин ажлын дараах стрессээ тайлахад тустай.
Жинлүүр: Од эрхэс таны хүч чадал, хувийн амьдралд нөлөөлж байна. Амжилтад хүрэх таны сонирхол олон хэмжүүрийг тодотгож өгнө. Зарим хүмүүс чухал хүнтэй тогтоох харилцаагаа тодорхойлж өгөх хэрэгтэй байж магадгүй. Харин санхүүгийн аюулгүй байдалд зөв гарц олдож болох юм. Гэхдээ дур хүслээ хяналтдаа байлгахын тулд хэмжээ хязгаартай бай. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Мөн хэрүүл тэмцлээс холхон шиг яв.
Хилэнц: Хүн бүхний анхааралд байх нь тааламжтай санагдана. Олон зүйлд татагдана. Гэхдээ хайртай хүмүүсээсээ өөр зүйлд эрч хүчээ зарцуулах хэрэггүй. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хэн нэгэнд нь онцгой анхаарал бүү хандуул. Амьдралын зөв дадал зуршил хамгийн их хэрэг болох үе мөн. Өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөр.
Нум: Өнөөдөр сансар огторгуйн хандлага өсөж буурна. Танд ямар нэгэн зүйл шууд нөлөөлөхгүй ба шударга зүйлсээр дүүрэн жаргалтай өдөр болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аварна. Нэгэнт болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд саад авчрах ёсгүй.
Матар: Бүтээлч ажил хийх эсвэл хүүхдүүдтэйгээ агаар салхинд зугаалахад сайн өдөр. Идэвхтэй амьдарч, эрүүл хүнс хэрэглэ. Боломж гарвал сайн амарч бай. Хайр дурлалд ээдрээ гарах ч бусдыг уучлахад таатай үе. Таныг ажил хэргийн болон хувийн уулзалт хүлээж байна. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа мартагдсан найз нөхөд, хамаатан садангаа эргэн санахыг зөвлөе.
Хумх: Хайр болон халуун дулаан мэдрэмж өнөөдрийн уур амьсгалыг бүрдүүлнэ. Та өөрийн шинийг эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд өмнөх ажлаа цэгцлэх нь тохиромжтой. Зарим хүмүүс хайртай хүнээсээ сэтгэл өвтгөх ямар нэгэн мэдрэмж авч болно. Үнэнч, шударга байхын хажуугаар бусдыг ойлгохыг хичээгээрэй. Бүх зүйл таны санасан зоргоор байх албагүй гэдгийг ойлго. Үр хүүхдүүд өнөөдөр анхаарлын төвд байна. Хүүхдүүдтэйгээ хамт гадуур гарч, хөгжилтэй зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Загас: Танд аз ирэх болно. Орлогын өсөлт таны царайд инээмсэглэл авчирна. Шан харамж, ололт амжилт таны зам дээр гарч ирнэ. Энэ бүгдийг бий болгосон хамтын хичээл зүтгэлдээ таларх. Таны өөдрөг байдал дээд цэгтээ хүрэх бөгөөд од огторгуйн чиг хандлагыг бүрэн утгаар нь ашигла. Үнэнч зан болон өөдрөг үзэл таны тулах багана байна.
АДМИН







Нийгэм







