Монгол Улсын Засгийн газраас “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжүүлж буй мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх “Нутагтаа эзэн-100:1000” төслийн нээлтийн ёслол өнөөдөр (2026.05.24) Дархан-Уул аймагт болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар оролцож, төсөл хэрэгжүүлэх сум, багийн Засаг дарга нарт батламж гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх “Нутагтаа эзэн-100:1000” төсөлд эхний ээлжид 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эдгээр сум тус бүрт тэжээлийн таримлын үр хошуу будаа (Егорыч) 12,000 кг, улаанбуудай (Дархан-144) 5,000 кг, судан өвс (Новосибирская) 870 кг-ыг энэ жилийн тариалалтад зориулан олгож байна.
ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас эдгээр төрлийн тэжээлийн таримлын үрийг тариалах агро технологийн зөвлөмжийг төсөлд хамрагдах сум, багийн мэргэжилтнүүд, малчдад өгөх бөгөөд цаашид бодлогын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллах юм.
АДМИН







Нийгэм






