Dark Light
Нийгэм | 2026-05-24

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.
 
Тухайлбал, Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын “Гавьяат” цол хүртээлээ.
 
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛООР
  • "Монголын иргэний агаарын тээвэр" ТӨХК-ийн Б737 ЭНЖИ/МAКС агаарын хөлгийн дарга, багш нисгэгч - Ч.Нямсайхан
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, Б737-800 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч - Ц.Ганбаатар
  • "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Техник хангалтын алба, Холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер - Б.Цогоо
  • "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн ерөнхий менежер - П.Ганболд
  • "Монголын иргэний агаарын тээвэр" ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч - Д.Энхцэцэг
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
  • “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер, үйл ажиллагааны ерөнхий зохицуулагч - В.Мэндбаяр
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн стандартын газрын иргэний нисэхийн хяналтын байцаагч - Н.Заяа
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга - З.Наранцэцэг
  • "Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Нисэх буудлын үйл ажиллагаа, зохицуулалтын хэлтсийн дарга - А.Баасандагва
  • "Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Нисэхийн аюулгүй хамгаалалтын газрын дарга - Б.Сэр-Од
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналтын тасгийн дарга -Ц.Хамт-Олон
АЛТАН ГАДАС ОДОНГООР
  • “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын технологич мэргэжилтэн - С.Отгонбаяр
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн - Ж.Чулуунаа
  • "Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын ерөнхий менежер - Д.Уртнасан
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч - Б.Энхбаяр
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер - М.Даваа
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
  • "Альфа аврора эвиэйшн" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал - Г.Энхжигүүр
  • “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Аюулгүй байдлын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн - Н.Батчимэг
  • “Монголиан эйрвейс карго" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агаарын хөлгийн дарга, багш нисгэгч - Э.Энхбаяр
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн ахлах ажилтан - Б.Мөнхжаргал
  • "Хүннү эйр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Бээжин хот дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч - Т.Үлэмж
  • "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын ахлах мэргэжилтэн - Э.Нармандах
  • "Монголын иргэний агаарын тээвэр" төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хяналт хариуцсан ахлах инженер - А.Ганбаатар нарыг тус тус шагналаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10