Dark Light
Нийгэм | 2026-05-24

1000 БАГТ НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, хөгжлийг дэмжих хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлж байна. Тус төслийн нээлт өнөөдөр /2025.05.24/ Дархан хотод болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, сумын Засаг дарга нар, хоршоодын гишүүд, малчдын төлөөлөл оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал төслийг нээж хэлсэн үгэндээ, ХХААХҮЯ-наас санаачлан өрнүүлж буй “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж ажиллах болно. Нутагтаа эзэн төслийн гараа болж энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган га-д ногоон тэжээл тариална. Энэ ажилд Засаг дарга нар онцгой анхаарч, манлайлан ажиллахыг үүрэг болгов.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас төсөл хэрэгжих сумдад гурван төрлийн тэжээлийн таримлын үр олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, судан өвсний үр 870 кг-ыг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрд 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байгаа юм.

Төслийн эхний шат Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжих бөгөөд баг тус бүр 100 га-д ногоон тэжээл тариална.

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, салхи шуурганы улмаас манай улсад бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Тиймээс Монгол Улсын 1626 багаас 1071-д нь ногоон тэжээл тариалах шаардлагатай тул дараа, дараагийн шатанд бусад сумыг үе шаттай хамруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбай байдаг, энэ талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ зах зээлд борлуулах боломжтой юм.

Монгол оронд сүүлийн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж, ган, зудаас болж малгүй болсон 730 орчим мянган хүн хөдөөгөөс хот суурин руу шилжсэн байна.

Төсөл хэрэгжих байршил

Аймаг Сум Талбайн хэмжээ, га
1 Дорнод Булган 100
2 Цагаан-Овоо 100
3 Чойбалсан 100
4 Хэнтий Баян-Овоо 100
5 Баянхутаг 100
6 Өмнөдэлгэр 100
7 Сүхбаатар Уулбаян 100
8 Мөнххаан 100
9 Эрдэнэцагаан 100
10 Дорноговь Даланжаргалан 100
11 Говь-Сүмбэр Сүмбэр 100
12 Дундговь Эрдэнэдалай 50
13 Сайхан-Овоо 50
14 Өмнөговь Ханхонгор 100
15 Өвөрхангай Уянга 45
16 Есөнзүйл 55
17 Баянхонгор Жаргалант 100
18 Говь-Алтай Дэлгэр 100
19 Ховд Эрдэнэбүрэн 100
20 Баян-Өлгий Толбо 100
21 Завхан Түдэвтэй 100
22 Хөвсгөл Их-Уул 100
23 Булган Гурванбулаг 100
24 Архангай Цэнхэр 100
25 Төв Баян-Өнжүүл 100
Нийт 2,300


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10