Dark Light
Нийгэм | 2026-05-24

"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс орон даяар 2017 оноос хойш зохион байгуулагдаж байна. 
Хууль бус ан, мод бэлтгэл, ашигт малтмалын олборлолтыг таслан зогсоох болон иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг нэгдсэн арга хэмжээ  энэ жил “Иргэн бүр экологич” уриа дор эхэлж байна.  
НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр арга хэмжээг нээж үг хэлсэн. 
Тэрээр хүүхдүүдэд хэрхэн байгаль дэлхийгээ хайрлах, өөрсдөө суралцах, бусдад үлгэрлэх талаар зөвлөмж уриалга хэлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон идэвх санаачилгатай оролцсон байгаль хамгаалах эко клубийн гишүүн хүүхдүүдэд талархал бичиг дурсгаж, цэцгийн үрсэлгээ  бэлэглэсэн юм.  
Энэ үеэр Эко клубийн гишүүн хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулснаас гадна мэдээлэл сурталчилгаа болгож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан булан, ховор болон нэн ховор амьтны чихмэл булан, “Байгалийг сонсъё” хөгжмийн орчин буюу Ди Жей булан, “Байгальтайгаа хамт дурсамж бүтээе” зураг авалтын булангуудыг байрлуулжээ.  
Хүүхдүүд амралтын нэг өдрийг ийнхүү эцэг эх, найз нөхдийн хамтаар тоглож, танин мэдэж, дуулж, цагдаагийн эрэлч ноходтой хамт зургаа авхуулах зэргээр хөгжилтэй өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.  
Байгаль орчныг хамгаалах хуулийн заалтад “Монгол улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал зан заншил эзэмшиж, хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй” гэж тусгасан байдаг.  
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм.  
Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд хэрхэн аюул учруулдгийг хүүхэд багачуудад ойлгуулах, хүүхэд өөрийн оролцоог нэмэгдүүлэхэд жижигхэн үйлдэл хандлага хүртэл чухал ач холбогдолтойг  харуулсан үйл явдал боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10