Dark Light
Нийгэм | 2026-05-24

МАТАР: ГАНЦ БИЕ ХҮМҮҮС ХЭН НЭГЭНД СЭТГЭЛ АЛДАРЧ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хөрөнгө оруулалт хийх бол ирээдүйн нөхцөл байдлыг сайтар бодолцож үзсэн эсэхээ дахин шалга. Өөрийн хамтрагч болон түншүүдтэй ойлголцоогүй байгаа зүйлийнхээ талаар ярилцах цаг хугацааг гаргах хэрэгтэй бололтой. Уран бүтээлч болон нийгмийн идэвхтэй хүмүүс энэ үед бага зэрэг азаа үзэхэд илүүдэхгүй. Өнөөдөр сошиал сүлжээнд идэвхтэй байж, олон нийтийн өмнө гарах хэрэгтэй. 

Үхэр: Таагүй нөхцөл байдалд зарим хүмүүс орох бололтой. Аливаа асуудалд уламжлалт байдлаар хандах нь заримдаа ашигтай байна. Өмнөх туршлагаа ашиглах юм бол хүсэл эрмэлзлээ зөв жолоодох болно. Таны санхүүгийн байдал ямар ч нөхцөлд байсан шинэ төлөвлөгөө гаргахаас эмээх хэрэггүй. Харин хайртай хосуудын дунд хөрөнгө мөнгөний асуудал үргэлжлэх юм бол тайван байж, илүү нухацтайгаар бодож үз. Энэ үед ганц бие хүмүүст хайр дурлалын асуудал хэцүү санагдах болно. 

Ихэр: Хэзээ ч бүтэшгүй зүйлтэй удаан зууралдах хэрэггүй. Өөрийнхөө хэрэгтэй гэсэн зүйлийг л хий. Урагшаа харж амьдарвал хурдан явж чадна. Гэхдээ ямар нэгэн хийж байгаа зүйлээ гараас гаргах итгэл бүрэн байхгүй бол цагийг нь иртэл хүлээхэд ч алдах юм байхгүй. Чухал зүйл төлөвлөсөн хүмүүс түүнийгээ цуцалж мэдэх шалтгаан олох болно. Энэ шалтгааны учрыг олж, үр дүнг сайн бодолцохгүй бол та таагүй байдалд орох болно.

Мэлхий: Од эрхэс өнөөдөр маргаантай зүйлүүд тохиолдохыг сануулж байна. Сэтгэл татам, нийтийг хамарсан үйл ажиллагаанд хэтэрхий их ач холбогдол өгснөөс болоод таны урам хугарах болно. Нөхцөл байдал тодорхойгүй хэвээр үлдвэл танд сэтгэлийн зовнил, түгшүүртэй байдал бий болно. Энэ үед жинхэнэ мөн чанарыг эргүүлэн авахын тулд өөртөө үнэнч байх цаг үе. Багаараа хамтарч сайн ажилласнаар ажлаа маш сайн амжилттай дуусгах боломжтой. 

Арслан: Нэгэн хэвийн урсгалаараа амьдрахын оронд хүчтэй шийдэмгий алхам хийх нь таны амьдралд гэрэл гэгээтэй өнгө нэмэгдэхэд тусална. Гэхдээ бүх зүйлд нухацтай хандаж сурах хэрэгтэй болно. Эхлээгүй байхад хүнд гэж санагдсан зүйлс хийгээд эхлэхээр таатай сэтгэгдэл төрүүлэх нь ч бий. Таны төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох бололтой. Нарийн мэргэжлийн тал дээр мэдэх мэдэхгүй асуудлаас зайлсхийхийн тулд чадалтай мэргэжилтэн хөлсөлж авах нь хамгийн тохиромжтой үе. 

Охин: Өнөөдөр харьцангуй тайван байх болно. Ажилд ноцтой хүндрэл гарахгүй. Мэргэжлийн түвшингээ сайжруулахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Төлөвлөгөө гаргахын өмнө дахин судлах шаардлага гарч магадгүй. Тиймээс бүхий л зүйлсийг багтаасан эсэхээ нягталж итгэлтэй бай. Мэдлэгтэй найз нөхдөөсөө тусламж авч, илүү их мэдээлэл цуглуул.

Жинлүүр: Хамт олноороо нэг зорилгын төлөө зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Итгэж найдвараа бусдаас эргүүлж олж авна. Залхуурч болохгүй бөгөөд өрсөлдөгч нартаа боломж бүү өг. Жижиг гэлтгүй аливаа ажлын хэсэг бүрд нямбай хандах нь таныг амжилтад хүргэх бөгөөд хичээл зүтгэлийг тань сайн үр дүнгээр шагнах болно. Ямар ч үед амар хялбар ажил үүрэг гэж байхгүйг мартаж болохгүй. 

Хилэнц: Удирдлагатайгаа маргалдах эсвэл олон нийтийн байгууллагад хандах зэрэгт тохиромжгүй. Учир нь зөрчилдөөнөөс та хохирч үлдэх магадлал өндөр байна. Зарим ажил хэргээ ил тод болгох тийм ч сайхан санаа биш байна. Энэ тал дээр үл ойлголцох байдал таныг дагасаар байх болно. Холоос ирэх мэдээлэл танд багагүй өөрчлөлт авчирна.

Нум: Од эрхсийн нөлөөнөөс болж эрч хүч буурч урам хугарна. Та илүү нарийн ширийн зүйлст анхаарлаа хандуулбал од эрхсийн таагүй нөлөө удахгүй алга болж, амгалан тайван цаг үе ирэх болно. Амьдралд тэр чигээрээ урам хугарах хэрэггүй. Эрүүл ухаанаар нь өнгөрсөн үеэ дүгнэх нь танд тус болох бөгөөд эргэн тойрноо сайн тал руу эргүүлэх хэрэгтэй.

Матар: Ажлын төлөө бүх эрч хүчээ зарцуулсан ч ойр дотнын хүмүүсийнхээ санаа зовсон асуудалд тусалбал амар амгалан байдал тогтоно. Хувь тавилан таны талд байгаа тул ийм боломжийг алдахгүй байх нь чухал юм. Гэхдээ хэт их улайрсан эсвэл назгайрсан байдал гаргахаас болгоомжил. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Эрүүл мэндийн байдал таагүй мэт мэдрэмж төрөх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Шим тэжээлтэй, эрүүл витаминлаг хоол хүнс хэрэглэ. 

Хумх: Хэрвээ өнөөдөр асуудлыг тань шийдэж өгөх хэн нэгнийг хайж байгаа бол түүнийг олох болно. Яг одоо зөрчилдөөн үүсгэж мэдэх сөрөг нөлөө их байна. Тиймээс болгоомжтой бөгөөд аажуухан урагш хөдөл. Таны төлөвлөгөөнд юу ч багтсан бай үзэл бодолд садаа болох зүйл мундахгүй их тул аливаад бэлтгэлтэй байхыг сануулж байна. Энэ нь зарим талаар сайн нөлөө үзүүлэх ч дасан зохицох хугацаа хэрэгтэй болно. 

Загас: Шинэ ур чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах зэрэгт тохиромжтой үе. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол сайн бэлдээрэй. Андуурах, будилах зүйл гарч магадгүй. Бичиг баримт цаасны ажил цагтаа амжихгүй байж магадлалтай. Өндөр ач холбогдол бүхий зүйлүүдтэй холбоотой асуудал гарах болно. Төлөвлөгөөгөө өөрчлөхөд төвөг саад учирч болох ч асуудлыг хойш тавилгүй одоо шийдсэн нь дээр байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10