Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна. Үүнд: Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу, Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна. Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.
МАА-н үйлдвэрлэлд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангайн ихэнх сумдын нутгаар ямаа самнах, бод мал төллүүлэх, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтийн зарим сумдад малд нэмэгдэл тэжээл өгөх, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах, төмс тариалах ажлууд хийгдэж байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын нутгаар дунджаас 5.9...1.1 градусаар хүйтэн, төв болон говийн аймгуудын нутгаар дунджаас 1.1...3.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байсан бол хур тунадасны хувьд ихэнх нутгаар дунджийн орчим буюу ахиу орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Баян-Уул, Баянхонгорын Жинст, Төвийн Алтанбулаг, Сэлэнгийн Мандал, Дорноговийн Дэлгэрэхэд 28 м/с, Төвийн Зуунмод, Дундговийн Эрдэнэдалай, Хэнтийн Дэлгэрхаанд 29-32 м/с, Говь-Алтайн Бугатад 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Арав хоногийн сүүлийн хагаст Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их 71.2 мм хур тунадас Увсын Малчинд орсон байна.
Нойтон цасны улмаас Увсын Баруунтуруун, Түргэн сумдад малын бэлчээрлэлт хүндэрч, Увсын Цагаанхайрхан, Өмнөговь, Хөвсгөлийн Улаан-Уул сумдад 2-3 хоногоор саатсан байна. Мөн газар тариалангийн ажил Увсын Баруунтуруунд 2 хоногоор саатсан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм






