Dark Light
Нийгэм | 2026-05-25

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 
Сүүлийн өдрүүдэд “Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд хэрэгжих “Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төслийн талаар цахим орчинд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл нийтлэгдэж байгаатай холбогдуулан дараах тайлбарыг хүргэж байна.
“Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд хэрэгжих тус дэд төсөл нь Монгол Улсын дижитал эдийн засгийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд Дэлхийн банкны төслийн үндсэн үнэлгээний баримт бичиг болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрт тусгагдсан болно.
Төслийн хүрээнд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдсон гүйцэтгэгч байгууллага нь залуучуудад эрэлтэд суурилсан сургалт, менторшип олгож, олон улсад ашиглагдаж буй цахим ажлын байрны платформуудад оролцох боломжийг нэмэгдүүлэх, улмаар дижитал технологид суурилсан онлайн ажлын байранд холбох туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Энэхүү дэд төсөл нь хувийн хэвшлийн платформуудтай өрсөлдөх шинэ платформ хөгжүүлэх зорилгогүй бөгөөд залуучуудын ур чадвар, орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон оролцогч талуудтай хамтран мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дижитал эдийн засгийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10