Иргэдийн “Богдхан уулын Арцатын аманд уул ухаад байна” гэх дуудлагаар Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын Улсын байцаагч газар дээр нь үйл ажиллагаа явуулж байсан ААН-д шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Шалгалтын явцад “Л” ХХК нь холбогдох үнэлгээ, зөвшөөрөл баталгаажаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт хашаа барих зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон тул тухайн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Мөн ухсан нүх, эвдэрсэн талбайг буцаан хэвийн байдалд оруулах талаар үүрэг, шаардлага хүргүүлж, хууль зөрчсөн нөхцөл байдалд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
|
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|
АДМИН







Нийгэм







