Dark Light
Нийгэм | 2026-05-25

МАНСУУРУУЛАХ БОДИС ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.
 
- М.Ч нь Б.У-тай бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг эд зүйл дотор нуун, олон улсын илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн, улмаар М.Ч нь Б.Т-тэй бүлэглэн бусдад худалдаалах зорилгоор ... аймаг руу хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан хэрэгт,
 
мөн М.Ч нь дээрх хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа, оргон зайлж, бусдын гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
 
- Г.С нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
 
- Э.У нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
 
- Г.Б нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
 
- Б.Г нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, "MDMB-4en-PINACA"-ийн агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
 
- Б.М нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй "Pabloon Gold A” гэх нэршилтэй эмийг гадаад улсаас импортолсон, бусдад худалдахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10