Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын урд талд борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна. Уг ажлыг зургаадугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусах юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Тус байршилд сүүлийн 2-3 жилд бороо орсны дараа ус их хэмжээгээр тогтдог, явган болон автомашинтай иргэд зорчих боломжгүй болдог. Уг асуудлыг шийдвэрлэхээр шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Нийт 350 метр газарт 400 диаметртэй төмөр бетон хоолой угсарч байна. Мөн шинээр цагт 300 метр куб хүчин чадалтай насос станцыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Арцатын ам, Чингисийн өргөн чөлөө, Зуунмод, Шархад, Санзай орчимд хөрсний ус зайлуулах, борооны ус зайлуулах шугам угсрах ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. Үүний дараа Найрамдлын зам, Сөүлийн гудамж зэрэг байршлуудад борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийнэ” гэлээ.




АДМИН








Нийгэм







