2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэг тань олны танил болгож ашиг орлоготой, өөртөө итгэлтэй болгоно. Хэрвээ танд одоогийн санхүүгийн нөхцөл байдал таалагдахгүй байгаа бол эрч хүчтэй байж асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэ. Та ямар ч сорилтыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй болно. Хэрэв та өөрийгөө одоо байгаагаасаа илүүг авах чадвартай гэж үзэж байгаа бол хөдлөх цаг нь болжээ.
Үхэр: Таны төсөл төлөвлөгөө ядах юмгүй бүтэх болно. Үнэн хэрэгтээ танд тулгарч буй асуудлууд таныг хурцалж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусална. Хэрэв та ажилдаа идэвхтэй илүү сонор соргог байж чадвал алдаа гаргахгүй. Гэхдээ шүүмжлэлээс бүү эмээ. Харин бусдыг шүүмжлэх хэрэггүй. Чухал бизнесийн уулзалт хийх, гэрээ байгуулах зэрэг ажилд илүү цагаар ажилла. Гарсан үр дүнд та баяртай байж, энэ нь таны өсөж хөгжих гайхалтай боломж өгнө.
Ихэр: Энэ өдөр их ажил амжуулах хэрэгтэй болно. Олон хүнтэй харьцах нь зарим үед танд хүнд байх болно. Адал явдал болон тогтвортой байдлаа тэнцвэржүүл. Хэдий өнөөдөр адал явдалд татагдав ч энэ нь зорилгодоо хүрэхэд тань саад учирч магадгүй. Хийх гэж байгаа зүйлээ бодит өнцгөөс харах хэрэгтэй. Хэцүү байсан ч өөртөө итгэлтэй байвал удахгүй нөхцөл байдал харьцангуй тайван болно
Мэлхий: Хэрэв бүх зүйлийг нарийн хэрэгжүүлэх юм бол амжилт таныг хүлээж байна. Таны манлайлал нь олон хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх хэдий ч тэр хирээр үүрэг хариуцлага нэмэгдэн маш их ачаалалтай ажиллах болно. Гэхдээ энэ нь танд төдий л сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүй. Аливаа зүйлийн ард үлдэхгүй байхыг хичээ. Харин үргэлж өгөхөөс илүү авахыг хүсэж байдаг хүмүүсээс хол бай. Бага зэрэг уур бухимдал байх хэдий ч аливаад ухамсартайгаар хандаж чадна.
Арслан: Өмч хөрөнгийг тань үнэлэх хэлэлцээрт санаандгүй мөртөө тааламжтай зүйлс таныг хүлээж байна. Гэхдээ бусад хүмүүсийн сайхан сэтгэл, эрх мэдлийг ашиглахаа хязгаарлаж эхэл. Мөнгөө жинхэнэ баяр баясгалан авчирч чадах зүйлд зарцуулах хэрэгтэй. Сэтгэл санаагаа шинэчлэх, амьдралын эрч хүчээ дээшлүүл. Таны амьдралд шинэ хүмүүс орж ирэх бөгөөд тэд шинэ санааг бэлэглэж, шинэ боломжийг таны өмнө нээж, өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөх болно.
Охин: Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж чадвал үр дүн нь та өөрийн давуу болон сул талуудаа олж харахад тусална. Хариуцлагатай байдлаар бусдаас ялгарахыг хичээ. Хэрэв ажил хэрэг тань зохион байгуулалтгүй байвал одоо л үйл ажиллагаандаа зөв явуулах механизмыг авчрах цаг. Санаанд ороогүй хандлагатай тулгарах ч сандрах хэрэггүй. Бусдаас итгэлийн үгс сонсох бололтой.
Жинлүүр: Хичээнгүй оролдлого нь танд өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд тусална. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил хэрэг ярихад дипломатч зан чанар таны сайн анд байна. Ажлын чухал ярилцлагад оролцож байгаа бол өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан хир зэрэг ур чадвар, өндөр боловсролтойгоо харуул.
Хилэнц: Амьдралд ихээр талархах зүйл танд байна. Санамсаргүй сайн найзтайгаа тааралдаж хамт цагийг өнгөрөөнө. Гадаад үзэмждээ анхаарал тавьж, дасгал сургуулилт сайн хий. Бие махбодоо эрүүлжүүлэх хөтөлбөр сонго. Өглөө эртлэн бос. Эртнээс мөрөөддөг байсан дуртай байсан зүйлсээ хий.
Нум: Хувийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үе бөгөөд од эрхсийн нөлөө шинэ санаа, урам зоригийг авч ирэх болно. Ойрын хугацааны хүсэл мөрөөдөл болон хувийн зорилтууд нь зөв байх болно. Гэхдээ хувирамтгай сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Зарим уйтгартай дурсамжаа зүгээр л март. Од эрхэс өөртөө итгэх итгэлийг танд харамгүй өгнө. Хамт олны дунд мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Сайн тооцоотой байх нь асуудлыг зохицуулах үндэс болно.
Матар: Ажил мэргэжилдээ бүхнээ дайчил. Харин таны одоогийн байр суурь сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол шинэ хүсэл тэмүүлэл өгөх ажлыг эрж хайгаарай. Танд олны дунд орж, үүрэг хариуцлага хүлээх хүсэл төрнө. Өөрийн зөв гэсэн зүйлсээ хий. Харин буруу алхам илүү хүмүүсийн анхааралд их өртөхийг санаарай. Элдэв дарамт шахалтаас болж гэрээ хэлцэл хийхгүй байхыг хичээ. Мөрөөдөл дурсамж тань ихсэх юм бол бодит байдлыг үнэлэх чадвар буурна.
Хумх: Юу ч төлөвлөснөөр явагдахгүй байж магадгүй. Оронд нь хамтрагчийгаа бод. Яагаад гэвэл энэ харилцаа зөвхөн таны тухай биш шүү дээ. Уурлаж бухимдахын оронд аль алиныхаа яриаг сонсон, харилцан буулт хийх сонирхолтой байгаагаа мэдэх болно. Эцэст нь чанга хашхирах, эсвэл чив чимээгүй байдал нь хүссэн үр дүнд хүргэнэ.
Загас: Хэрэв хийж буй алхам, хэлж буй үг цагаа олсон байвал таны амьдралд аз тохиож таагүй явдлууд таныг тойрч гарах ба эцсийн эцэст хүссэн болгоноо авч чадна. Өнөөдөр ажил хэргээ тайван хий. Товлосон ажлаа хойшлуулж болохгүй. Сайн төлөвлөж чадвал ажлын стресс тань буурна. Зөн билэг хурц байна. Өрөвч зөөлөн сэтгэлээр бусдын зовлон жаргалыг ойлгоно. Хайр дурлалтайгаа учирч магадгүй.
АДМИН







Нийгэм







