Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулан, 18 жилийн турш "Хүүхдийн мөнгө” хууль бусаар авсан этгээдийг илрүүллээ. Тодруулбал ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээг гаргуулан авч Б гэх нэр өгч 18 жилийн турш буюу 2006-2024 оныг хүртэлх хугацаанд сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан хууль бусаар авч хувийн хэрэгцээнд захиран зарцуулж байсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий иргэний хууль бус үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс илрүүлсэн байна.
Тус иргэн нь цагдаагийн байгууллагад худал гомдол мэдээлэл гарган 18 настай Б-г сураггүй алга болсон талаар эрэн сурвалжлалт зарлуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Тус этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12.1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байна.
АДМИН






Нийгэм







