Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг нээж үг хэллээ. Тэрээр Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байгааг онцолж, төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг анхааруулав.
Мөн хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцлон, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Хуучин хотын захиргааны ногоон дээвэртэй барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгон тохижуулж, “Хүүхдийн төлөө” сангийн 7 тэрбум төгрөгөөр засварлах юм байна.
Шинэ ордонд шинжлэх ухаан, урлаг, технологи, хэлний чиглэлийн сургалт, дугуйлан ажиллаж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус бодит ажил хийх шаардлагатайг онцолж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриаллаа.

АДМИН






Нийгэм







