Dark Light
Нийгэм | 2026-05-26

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Хорио цээрийн дэглэм 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна.
Тус шийдвэрийн хүрээнд:
  • Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
  • Хяналтын постууд 24 цагаар ажиллана
  • Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
  • Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
  • Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Иргэд, малчдыг:
  • Малын хөдөлгөөн хийхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж | Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16