Dark Light
Нийгэм | 2026-05-26

ДАРХАН ХАЙРХАНЫГ 6 ДУГААР САРЫН 8-НД ТАХИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 15 дугаар хуралдаан цахимаар боллоо. Хуралдаанаар Дархан-Уул аймгийн тахилгат уул “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн билигт сайн өдөр үйлдэхээр шийдвэрлэжээ. 
Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн түвшнээс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.
Дархан Хайрхан уулыг нутгийн ардууд болон 1704 онд байгуулсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10