Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд ойн хортон хөнөөлтийн хаврын судалгааг 2026 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Судалгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэргэжлийн эрх олгосон мэргэжлийн байгууллага, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Хүүш, Зайсан, Ихтэнгэр, Багатэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Төрхурах, Шажинхурахын амуудаар ойн хортон хөнөөлтийн голомт бүс нутгаар хийхээр төлөвлөөд байна.
Судалгааг үндэслэн цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ойн хортон хөнөөлтийн хүр эрвээхэй бие гүйцээд нэг удаа 1250 орчим өндөг шахдаг. 1 мөчрөөс дунджаар 350 ширхэг эрвээхэй унадаг. Устгаж чадахгүй бол 1 жилийн дараа 3,5 сая болж үрждэг. Авгалдай хүүхэлдэй болж тухайн жилдээ онд ороод дараа жил цагаан эрвээхэй болдог.
Утаагүй түймэртэй адил зүйл бол ойн хөнөөлт шавж юм.
Хөнөөлт шавжид идэгдээд амьдрах чадваргүй болсон мод ой хээрийн түймэр гарах эх үүсвэр болохоос гадна хортон шавж амьдрах орчин нь болдог.

|
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|
АДМИН







Нийгэм







