Дундговь аймгийн тахилгат Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих тахилга наадам 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны тогтоолоор Дэлгэрхангай уулыг аймгийн тахилгат уул болгосон бөгөөд жил бүрийн зуны эхэн сард тахиж ирсэн уламжлалтай юм.
Энэ жилийн тахилга наадам 20 дахь жилдээ болж байгаа юм.
Тахилга наадамд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дэлгэрхангай сумын Засаг дарга Ж.Өлзийжаргал, “Есөн Од” ХХК-ийн захирал П.Болд, нутгийн уугуул иргэд, зочид төлөөлөгчид оролцов. Наадмаар Улаан сахиусны тахилга, Үндэсний шагайн харвааны тэмцээн, дээлтэй бөхийн барилдаан, баруун бүсийн хурдан морины уралдааныг байгуулж, шууд дамжуулан хүргэсэн юм.
АДМИН







Нийгэм






