Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад, дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах 3, 20, 37 дугаар байрны гадна фасадын засварын ажлыг бүрэн гүйцэтгэж дууслаа. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эс Эй Би Эм” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллав.




АДМИН







Нийгэм






