БИЛГИЙН ТООЛЛЫН 11 /2026.05.27/ ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
- Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
- Наран ургах, шингэх: 05.01-20.38
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
- Суудал: Уул
Аргын тооллын 5 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, цагаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм






