2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны туслалцаа хэрэг болсон хүмүүст чадах чинээгээрээ тусал. Хүмүүстэй сайхан харилцаа тогтоох нь чухал үе. Сайхан инээмсэглэл энэ бүхний ихэнх хэсэг байх болно. Сайн зүйлсийг ч өөлдөг, хэт шүүмжлэлтэй зан чанар ач холбогдолгүй бололтой. Үл ойлголцол үүсгэсэн хүмүүстэй хамт байх шаардлага гарч болзошгүй. Эдгээр хүмүүсийн талаар бодлоо өөрчилж чадвал энэ байдлыг давж гарч чадна. Өөрийн хүсэл сонирхлыг бусдын ашиг сонирхолтой нийцүүлбэл их зүйлийг сурч авна.
Үхэр: Таны зорилго хэзээ ч бүтэхээргүй санагдсан ч бүү бууж өгөөрэй. Таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал амжилт авчрах магадлалтай. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Магадгүй зарим хамтрагч тохиролцоогоо даган мөрдөхгүй эсвэл хамтын ажиллагаандаа ач холбогдол өгөхгүй байж ч болох юм. Харилцан ярилцаж нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална. Асуудалд гарц олох боломжийг зааж өгөх хүний тус дэм танд хэрэгтэй бололтой.
Ихэр: Сонирхолтой ажил таны өнөөдрийн хийх зүйл байна. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцвол ихээхэн амжилтад хүрэх магадлалтай байна. Ингэснээр та аз жаргалтай байх болно. Үзэл бодлоо бусадтай хуваалцаж, найз нөхөдтэйгөө хамт бай. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо барь. Хуучнаа дурсах нь гайхалтай тав тухтай завсарлага байх ба өмнө нь бодож ч байгаагүй нөхцөл байдлыг мэдэрч баярлах болно.
Мэлхий: Ажил хэрэгт үүссэн асуудлыг тодруулж, зөв арга замаар зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн зогсонги байдал үгүй болно. Санхүүгийн асуудалд өнөөдөртөө ялах ялагдах хамаагүй ул суурьтай шийдвэр гарга. Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай алдаа гарна. Гэсэн ч хайр сэтгэлийн асуудал дээр та илүү уян зөөлөн, ухаалаг халамжтай байх шаардлагатайг санаарай.
Арслан: Зарим нэгэн урам хугарсан байдал бага зэргийн зөрчилдөөн болон замбараагүй байдлаас болоод өөрчлөлт хийх гэсэн оролдлого гарна. Гэхдээ яаруу хөдөлбөл зарим зүйл муугаар төгсгөж болзошгүй. Хамтын ажиллагаа сэтгэлийг гонсойлгох магадгүй тул сэтгэл хөдлөлд автан хийх үйлдлээс сэргийлэх өдөр байх болно. Хэрвээ гаргасан шийдвэр бусад зүйлтэй зохицохгүй ол нэлээд удаан сэтгэлийг чинь тавгүйтүүлэх болно.
Охин: Таны оюун бодолд олон ашигтай санаа, төлөвлөгөө авчрах өдөр болно. Хувь заяаны эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ өдөр танд хамгийн зоримог мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно. Гэхдээ та эрч хүчээ энд тэндгүй тараах хэрэггүй. Тодорхой зүйл дээр илүү төвлөрөх нь үр дүнтэй
Жинлүүр: Ямар нэгэн олон нийтийн ажиллагаанд оролцох боловч өөрийн байр сууриа зөв оновчтой эсэхийг нягтлах бололтой. Ямар ч үед сүүдэрт байх дуртай хүмүүсийг ч амжилт мөрөөдөх хүсэл ил гаргана. Олон хүмүүсийн өмнө үг хэлэх нь яг одоо танд амархан байх болно. Дотнын хүмүүсээ таны талд байгааг мэдрэх болно. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх талаар анхаар.
Хилэнц: Оюун ухааны эрч хүч нэмэгдэнэ. Үүнийг аливаа амжилт дэвшилт болон бизнесийн сонирхол дээр төвлөрөхөд ашиглаж болно. Энэ үе шинэ санаа олох, төлөвлөгөө зохиох цаг. Олон нийтийн харилцаатай холбоотой арга хэмжээ, үйл явдлууд төвөггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны хүнээс дэмжлэг хүсэх ба олж авах юм бол амжилт гаргана.
Нум: Хамт ажиллаж буй хүмүүс тус болох тул ашиг олох ажлыг эхлүүлэхэд тохиромжтой цаг. Гадаад нөхцөл байдал таны эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Гэхдээ та ядарснаас болж уур уцаартай байх тул хэт их яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол зөв эсэхийг нягтлаарай. Та шинэ түнш хайх болон үйл ажиллагаагаа өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө сайн судал.
Матар: Тааламжтай харилцаа өдрийг гэрэлтүүлж байна. Хувийн амьдралд найрсаг байдал илүү өргөжнө. Бизнесийн үйл ажиллагаанд аз туршсан алхам ашиг олох магадлал байгаа ч урт хугацааны үр өгөөж их биш. Онц шаардлагагүй хөрөнгө оруулалт таны орлогыг хааж болзошгүй. Тиймээс та ашиггүй ажлаас татгалзан, шинэ хандлагад суралцах хэрэгтэй.
Хумх: Од эрхэс таныг ивээх тул дэлхий ертөнцөд хайр халамж түгээх үйлд бэлэн бай. Таны эрч хүч зорилго өөдөө тэмүүлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Ажил дээрх эерэг өөрчлөлт нэмэгдэх бөгөөд одоо тохиолдож байгаа бүхэн далайц ихтэй байна. Өнөөдөр таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл байгууллагын үйл ажиллагааг хяналтдаа авах боломжтой цаг. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж ухаалаг үгс, зааварчилгаа чинь хайртай хүмүүс хамт ажиллагсдад өндрөөр үнэлэгдэх болно.
Загас: Эрч хүч буурч байх магадлалтай тул ажиллагаа ихтэй үүрэг даалгавар авахаас зайлсхий. Үүнийг давж гарах хамгийн сайн арга бол гадагш гарч хүмүүстэй уулзаж, сэтгэлийн зовлон, хүндрэл бэрхшээлээ хэсэг зууртаа мартах явдал юм. Хэн нэгэнтээ маргалдаж магадгүй. Эрх мэдэл бүхий хэн нэгэнтэй зөрчилдөөнд орохгүйн тулд ухаалаг, дипломатч зан гаргах хэрэгтэй. Яаруу цухалдуу зан нөхцөл байдлыг улам дордуулах тул аль болох тайван байх хэрэгтэй болно.
АДМИН







Нийгэм






