Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
Тодруулбал, зургаадугаар сарын 02-12-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
- Барс-2 захаас Хархорин зах хүртэл
- 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
- Талх чихэр ХХК,
- Драгон Холдинг ХХК,
- Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ,
- Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
- Москва хороолол,
- Ханын материал,
- Баянхошуу орчмын хэрэглэгчид

|
Эх сурвалж
| Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
|
АДМИН







Нийгэм






