Цахим орчинд "...Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан" гэх бичлэг нийтлэгдсэн.
Уг асуудлын хүрээнд Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг 118 дугаар сургуулийн орчмын ногоон байгууламжид бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг тогтоосон байна. Дээрх жолооч нарын үйлдэл нь Хог хаягдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй бөгөөд уг зөрчлийг байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгах шийдвэрлэх хуулийн харьяалалтай байх тул зөрчлийг Байгаль орчны газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
АДМИН








Нийгэм







