Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 15 настай 5 хүүхэд нэгнийхээ эцэг эхийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад осолдож 2 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан осол гарчээ. Тухайн асуудлаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас Төвийн бүсийн DBS телевиз тодруулжээ.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар: Цагдаагийн байгууллагад өчигдөр 16:50 цагт "Дархан-Уул аймгаас Зулзага чиглэлд явах замд зам тээврийн ноцтой осол гарсан байна" гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн очиж шалгалтын ажиллагаа явуулсан. 10 жилийн сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө эцэг эхийн зөвшөөрөлгүй машиныг нь авч яваад харамсалтай зам тээврийн осол гаргаж 2 хүний амь нас хохирч 3 хүүхэд бэртсэн.
АДМИН







Нийгэм







