“333 нуур” санаачилгын хүрээнд хөв цөөрөм байгуулах, байгалийн нуур сэргээж хамгаалах, хуучны услалтын системийг сэргээх гэсэн гурван үндсэн чиглэлээр ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Энэ хүрээнд 1956 онд байгуулагдсан Хархорины услалтын системийн 17 км сувгийг цэвэрлэж, сэргээн ашиглалтад оруулснаар олон жилийн дараа дахин ус урсаж эхэллээ.
Шинээр сэргээгдсэн сувгаар урсах ус нь Хөгшин Орхон голын урсцыг нэмэгдүүлж, цаашлаад Хэлтгий Цагаан нуурыг сэргээх, улмаар Хангайн нурууны үнэт усан сан болох Өгий нуурын тэжээлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм







