Dark Light
Нийгэм | 2026-05-27

БУРХАН БАГШИЙН ХОЁР ШАВИЙН АРИУН РИНСРЭЛИЙГ ЗАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бурхан багшийн Их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс зуны эхэн сарын 15-ныг Бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр хэмээн дээдлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ өдрийг дэлхийн Бурханы шашинт орнууд өргөн тэмдэглэдэг бөгөөд энэрэн нигүүлсэхүй, амар амгалан, буян хишгийг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн эрхэмлэдэг.
НҮБ-аас 1999 онд олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхаглаж, Монгол Улс 2019 онд бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан билээ.
Энэ жилийн Их дүйчэн өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг Улсаас Монгол Улсад залж буйгаараа онцгой ач холбогдолтой болж байна.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10