Dark Light
Нийгэм | 2026-05-27

ЕБС-ИУДАД 1 КОМПЬЮТЕР ДЭЭР 11 ХҮҮХЭД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. 
Тус тогтоолын төсөл батлагдсанаар, 
  • 2026.09.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
  • 2027. 02.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
  • 2028.09.01: 100.000 компьютер, 5000 ухаалаг самбарыг бүх сургуульд нийлүүлж дуусна. 
Тус ажлыг төсвийн хөрөнгөөр хийхгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна. 1 компьютерыг 1.5 сая төгрөгөөр худалдан авах бөгөөд худалдан авалтын тендерийг нээлттэй, ил тод зарлана. 
  •  “Google” компанийн “Chromebook”-ийн үйлдвэр Монголд орж ирнэ. Энэ намар угсралтууд хийгдсэнээр Монголд угсрагдсан компьютерүүдийг сургуулиудад нийлүүлнэ. 
  • ЕБС-иудад 1 компьютерын цаана 11 хүүхэд байгаа бол 300 мянгыг нийлүүлснээр 2 хүүхэд дундаа 1-ийг ашиглана. 
  • 1 хүүхдэд 1 хиймэл оюун ухааны туслах багш, 1 багшид 1 хиймэл оюун ухааны туслах багш платформыг математик, монгол хэлний хичээлд нэвтрүүлнэ. 
  • PISA олон улсын үнэлгээгээр монгол хүүхэд дэлхийн бусад орны үе тэнгийн хүүхдээс 5 жилээр унших, бичих чадвараар сул байна. Хот, хөдөөгийн ялгаа 2-2.5 жилээр ялгаатай. Тиймээс “Pearson”, “Eduten”, “Medle” зэрэг хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлнэ.
  • Хүүхэд бүрийг гарааны тэгш боломжоор хангах, мэдлэгийн хоцрогдлоос арилгах боловсролын салбарын шинэчлэл, чөлөөлөлт хийгдэнэ. Боловсрол хамгийн том мега төсөл юм. 

Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00