Dark Light
Нийгэм | 2026-05-27

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2026.05.27/-ийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 11-т “Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.” гэж заасан.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах зорилгоор 651.2 га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заасан “Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалт”-аар улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.
Ийнхүү газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлж ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажлын газрын асуудлыг шийдвэрлэж, эхлэлийг тавьж байгаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10