Dark Light
Нийгэм | 2026-05-27

ИХЭНХ НУТАГ ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
28, 29-нд ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна.
 
2026 оны 05-р сарын 27-ны 20 цагаас 05-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй. 
 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
2026 оны 05-р сарын 29-нөөс 2026 оны 06-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 31, 6-р сарын 01-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00