БИЛГИЙН ТООЛЛЫН 12 /2026.05.28/ ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Наран ургах, шингэх: 05.00-20.39
- Барилдлага: Хотол чуулган
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Мод
Аргын тооллын 5 сарын 28, Бархасбадь гараг. Билгийн тооллын 12, Салхины эх одтой, хар бар өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түлэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







