2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ арга барилд суралцсанаар аливаа зүйлийг нягт нямбай зохих хэмжээнд нь хийж сурна. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олдвол алдахгүй байхыг хичээ. Дэмий мөрөөдөж суухын оронд ямар ч байсан хариу үйлдэл хий. Юу хийхээ сайн мэдэхгүй бол туршлагатай, ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсож, тэднээс суралц. Найз нөхдөө сонгохдоо болгоомжтой бай.
Үхэр: Мөнгийг өөртөө татах байдал нэмэгдэх тул өөрийгөө сориод үз. Гэхдээ төлөвлөөгүй зүйлээс аль болох зайлсхий. Шинэ уулзалт, хүнтэй танилцах зэрэг дэвшил авчрах болно. Гэхдээ бусдад найдахад бага зэрэг хэцүү байх болно. Тантай харьцаж буй хүмүүсийн сөрөг үйлдлээс зайлсхийх зөв арга замыг сонгоход амаргүй байх болно.
Ихэр: Энэ өдөр элдэв саад болох зүйлд анхаарлаа сарниулахгүй бай. Од эрхэс мөнгө санхүүгийн тал дээр эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байж л мөрөөдөлдөө хүрнэ гэдгийг сана. Хэрэв та ажлын ачааллаа дийлэхгүй байгаа бол бусдаас тусламж хүсэх нь зүйтэй бөгөөд хэт бардам зан гаргаад хэрэггүй. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь амжуулахад анхаарлаа тавьж байх хэрэгтэй.
Мэлхий: Та шинэ зүйл сурч мэдэх хүсэлтэй болно. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж, сэтгэл дотроо цэвэрлэх үйлийг эхлүүл. Өөрийн байр суурийг тогтоох болон үзэл бодлоо илэрхийлэхдээ ч аль болох найрсаг байхыг хичээ. Хайртай хосуудын хувьд хүлээцтэй байх шаардлага тулгарна. Өнөөдөр өөрийн дур сонирхлыг бусдад тулгах зүйл бүү хий.
Арслан: Санхүүгийн үйл ажиллагаандаа нарийн төлөвлөгөө гарга. Эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэх магадлалтай тул үнэтэй эд юмс худалдан авах хэрэггүй. Зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд та ихээхэн мөнгө үрж болзошгүй. Өнөөдөр гаднын сөрөг нөлөө, бусдын эсэргүүцлээс болж бухимдаж магадгүй байна. Өөдгүй хүмүүсийн муу заль мэхнээс сэрэмжил. Бусдаас өө олох гэсний ч хэрэггүй. Ажил хэргийг илүү сонирхолтой маягаар үргэлжлүүлэх нь таныг уйтгартай хэвшмэл амьдралаас холдуулах болно.
Охин: Саад бэрхшээлийн сургаар өөрийгөө бүү няцаа. Айдсын мэдрэмжээ ихэсгэх юм бол боломжоо хаана. Бүгдэд бэлэн байхын тулд өөрийгөө бэлд. Өнөөдөр ойр дотнын найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой. Учир нь та хатуу үг хэлж магадгүй байна. Ихэнх хүмүүс ачаалал ихтэй байгаа тул өөртөө анхаарах хэрэгтэй болсон байна. Зарим зүйл дээр аль болох уян хатан хандах хэрэгтэйг анхаар.
Нум: Өрсөлдөөнд ялсан ч баярлах эртдэх үе. Хамгийн том амжилт бол өөрөө өөрийгөө ялах асуудал юм. Үүнийг чадсан бол ямар ч амжилтын үүд нээгдэхэд бэлэн байна. Та ажил хэргээ тодорхой үр дүнд хүргэсэндээ сэтгэл хангалуун байна. Гадаад улсад аялах нь чухал мэдээлэл олж авах боломж олгож магадгүй. Ихэнх хүмүүс төлөвлөгөөгөө дахин эргэж харахад хүрнэ.
Матар: Энэ өдөр учир утгатай үйл ажиллагаанд их ач холбогдол өгч, өөрийгөө дайчил. Танд таалагддаг зүйл бусад хүмүүст тохирохгүй байж болох бөгөөд хүн бүр өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг гэдгийг сана. Таны явуулсан зарим нэг үйл ажиллагаа хувь хүний өсөлт хөгжлийн тал дээр сайн үр дүн авчрах болно. Гэхдээ бүх зүйлээс шууд ойрын хугацааны ашиг хонжоо хайж болохгүй шүү. Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтад орохгүй тул айдас түгшүүрээс хол бай.
Хумх: Энэ өдөр хуучны асуудлууд сөхөгдөх нь харилцан үл ойлголцол үүсгэх хэдий ч хайр дурлалын харилцаа тань ерөнхийдөө цэгцэрч эхэлнэ. Хайртай хүндээ итгэж байгаа бол боломж олгоод үз. Үргэлж сайн боломж хайж байхад гэмгүй. Харин хэтэрхий сайхан сэтгэл үрэлгэн байдалд хөтөлж мэднэ. Магадгүй орлого зарлагаа буруу тооцоолно. Иймээс баярхуу зан хэрэггүй. Бусдад сайхан харагдах гэж хэт оролдох нь эргээд таныг эвгүй байдалд оруулна.
Загас: Хүмүүст хэт их амлалт өгөх хэрэггүй. Таны дотоод мэдрэмж болон зөн билэг тань өнөөдөр таныг доош нь татаж магадгүй байна. Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Аливаа асуудлаар ямар нэг шийдвэр гаргах гэж нэлээд эргэж буцах бололтой. Гэхдээ болж өгвөл яг одоо шийдвэрээ гарга. Энэ нь маргаашийн ажлаа явуулахад тань илүү амар хялбар болгоно.
АДМИН







Нийгэм







