УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт Монголын Үндэсний Бөхийн Холбоо-ны тэргүүн Цэвэгмидийн Магалжав-тай уулзаж, “Их эе”-ээс улиран сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.
Энэ талаар УИХ-ын дарга өөрийн цахим хуудсандаа мэдээлэхдээ Монгол үндэсний бөх нь төрт ёс, түүх соёлын нандин өв болохыг онцолжээ. Мөн сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалт, тайлбар, шууд дамжуулалт, менежмент зэрэг нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад илүү нийцэж байгааг дурдсан байна.
Түүнчлэн хүчит бөхчүүдийг допинг, сэргээшийн асуудалд холбогдохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулахад илүү анхаарах шаардлагатайг захижээ.
Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадам-ын хүчит бөхийн барилдааныг шударга, маргаангүй, үзүүштэй зохион байгуулахад МҮБХ манлайлан ажиллах үүрэгтэйг онцолсон байна.
Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор баяр наадмын барилдаанд 1024 бөх барилдуулах эсэх талаар олон нийтийн хүлээлт өндөр байгааг талууд хэлэлцэж, хэдэн бөх барилдуулах нь зохистой талаар МҮБХ ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй санал, дүгнэлт боловсруулах нь зүйтэй гэдэг дээр санал солилцжээ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







