Dark Light
Нийгэм | 2026-05-28

“KIDS EXPO 2026” НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоонд тулгуурлан хүүхэд залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
“KIDS EXPO 2026” 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбай, Шагайн асарт болно. 
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлэн дараах чиглэлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
  • Боловсрол ба соёл: Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтууд, танин мэдэхүйн тэмцээн, уламжлалт тоглоом наадгай;
  • Энтертайнмент: Төв тайзны урлагийн тоглолт, авьяаслаг хүүхэд багачуудын онцгой үзүүлбэрүүд;
  • Үзэсгэлэн, худалдаа: Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 100 байгууллагын нэгдсэн танилцуулга.
  • Гэр бүлийн амралт: “Family Chill Zone” буюу гэр бүлээрээ тухлан саатах амралтын бүс, спорт болон хөдөлгөөнт тоглоомын талбай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10