Dark Light
Нийгэм | 2026-05-28

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан харилцагч байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь хэмжил зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг танилцуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг хамтран хэлэлцэх зорилготой байв.
 
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжил зүйн хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, оролцогчид санал бодлоо солилцон идэвхтэй оролцлоо. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлтийг сонсон хэлэлцэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10