Баян-Өлгий аймгийн Алтай сумын Онцгой комиссоос 2026 оны тавдугаар сарын 28-ны байдлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тус сумын Хужиртын голомтод үхрийн шүлхий өвчин тархаж, нэг өдрийн дотор 24 үхэр шинээр өвчилснөөр нийт өвчилсөн үхрийн тоо 116-д хүрсэн байна.
Мөн халдварын бүсээс нүүж хаваржаандаа очсон нэг өрхийн малаас өвчлөл илэрч, хоёр дахь голомт бүртгэгджээ.
Ингэснээр сумын хэмжээнд шүлхий өвчний хоёр голомтод нийт 117 үхэр өвчилсөн байна.
Хоёр дахь голомтод үхэр, хонь, ямаа нийлсэн 267 толгой мал байгаа бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагууд байнгын хяналт тавин ажиллаж байгаа аж.

|
Эх сурвалж
| Дербес Телевиз
|
АДМИН







Нийгэм






