Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Мөн тавдугаар сарын 30-ны өдөр тус замын баруун урсгалыг хааж, үргэлжлүүлэн хучилтын ажил гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн замын ачаалал, түгжрэлийг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Зүүн урсгал)
Зам хаах хугацаа:
2026 оны 05-р сарын 29-ны өдөр 06:00 цагаас
2026 оны 05-р сарын 29-ны өдөр 23:00 цаг хүртэл
Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Баруун урсгал)
Зам хаах хугацаа:
2026 оны 05-р сарын 30-ны өдөр 06:00 цагаас
2026 оны 05-р сарын 30-ны өдөр 23:00 цаг хүртэл авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

АДМИН







Нийгэм







