Dark Light
Нийгэм | 2026-05-28

ЖИНЛҮҮР: ЗУНЫ АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАХ САНАА ТӨРНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, хүсэл эрмэлзлэлээ юу болохыг ойлго. Хэрвээ зорилгоосоо хазайсан гэж үзвэл зөв болгох шийдвэрийг яг одоо гарга. Гэхдээ өөрийгөө ойлгоход их хэцүү байх болно. Танд хувийн болон албаны ажлаа зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байгаа ч эрч хүчээ зөв зарцуулахын тулд илүү хичээ. Биеийн эрүүл мэндэд анхаарал тавьж, өөрийгөө анхаарч байхыг зөвлөж байна. 

Үхэр: Олон нийтийн арга хэмжээнд оролцон сонирхолтой хүмүүстэй танилцах бололтой. Өөртөө итгэлтэй байдал танд хүчирхэг энергийг мэдрүүлнэ. Ямар ч ажлыг хийсэн амжилт олохоор санагдана. Гэхдээ бас аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байгаагаа анхаар. Мөнгөө хаа сайгүй цацаж, үнэтэй эд зүйлд татагдах байдал ажиглагдах тул өөрийгөө хянах хэрэгтэй. Үгүй бол дараа нь хийсэн үйлдэлд харамсах болно. 

Ихэр: Анхаарлаа төвлөрүүлж, зарим нэг цаг алдуулсан зүйлийг тоолгүй байх нь таны хувьд амжилттай өдөр болно. Бусдыг урамшуулж, урагшаа яв. Энэ нь ажил хэрэгт амар тайван байдлыг бий болгоно. Заримдаа ганцаараа байхыг хүснэ. Гэвч хайртай хүн тань үүнийг ойлгохгүй бол асуудал үүснэ. Төсөөлж байснаас хэрэг явдал арай гайгүй байна. Учир нь та буруутай зүйл хийсэн ч од эрхэс одоохондоо нүүр бууруулаагүй байна. Дотоод хүч чадалдаа итгэ.

Мэлхий: Өнгөрсөнд гаргасан алдааныхаа талаар дахин эргэцүүлж үзэх хэрэгтэй. Зарим хүсэлтэд татгалзсан хариу өгч чаддаг байх хэрэгтэй гэдгийг ойлго. Уруу татдаг хүмүүст өөрийн бодлоо шулуухан хэл. Жинхэнэ үнэнтэй нүүр тулахаас бүү ай. Өөрийгөө хүндлэх сэтгэл байгаа л бол үнэнээс зайлсхийх хэрэгтэй. Сэтгэл хангалуун байдал эрүүл амьдралыг тэтгэдэг гэдгийг санаж яваарай.

Арслан: Ямар ч ажил хийсэн түргэн зангаас болоод сонирхол тань амархан буурах бололтой. Шинэ төсөл эхлэх нь таалагдах ч үр дүнг нь эрт мэдэхгүй боломжгүй байна. Төлөвлөгөөгөө сайтар боловсруул. Бүх зүйлээ анхааралтайгаар эхлүүл. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайтар бодох мөн дадлага туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Энгийн харилцаануудаас уйдаж эхэлбэл ойр тойрны найз нөхөд, танил талаа үргээж мэдэхээр байна. Анхаарал болгоомжтой байх нь давуу тал авчирна. Үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүл. 

Охин: Өөрийн хүсэж байгаа зүйлээ дотроо хадгал. Маргааш юу болж өрнөхийг төсөөлөх боломж бараг байхгүй бололтой. Гэхдээ дотоод итгэл үнэмшил хамгийн хэрэгтэй үе. Хэдийгээр гаргах хүчин зүтгэл чинь ядраах ч гэсэн төлөвлөсөн арга хэмжээ таатай болж өнгөрнө. Түрэмгий зан, уур уцаар нэмэгдэх тул хавь ойрын хүмүүстэйгээ бүү ширүүн харьц. Зөрүүдлэх, тэрслэх хандлага илрэх ба биеэ барих тал дээр илүү хичээл зүтгэл гаргаарай. 

Жинлүүр: Мэргэжил болон ажлын чиглэл нэгтэй хүмүүсээс суралцах нь өөр үзэл бодлыг авчирна. Төрөл бүрийн үзэл бодол танд ажил амьдралаа өргөнөөр харах боломжийг өгнө. Өөрийн мэдлэгийг тэлж оюун ухаанаа сэргээхэд тохиромжтой үе. Та юу хийвэл аз жаргалтай байхаа ойлгоно. Зуны аяллын төлөвлөгөөг гаргах санаа төрнө. Сэтгэл хөдлөм газруудыг зорих зардлаа тооцож, гайхалтай боломж өгөх аяллын газрыг ол. 

Хилэнц: Мэдлэг боловсролын асуудал чухал байна. Зарим хүмүүс удаан хугацааны сургалтад хамрагдана. Ажил хэргийн талаар бусадтай ярилцах тохиролцохдоо болгоомжтой бай. Төсөв хөрөнгөндөө анхаарлаа хандуул. Бусдыг аялдан дагах хэрэггүй. Учир нь нөхцөл байдал таны хяналтаас амархан гарах хандлагатай байна. Тиймээс бусадтай нөхөрсөг байдлаар харьцан, элдэв яриаг хязгаарлах нь зөв. 

Нум: Хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Найз нөхөдтэй холбоотой урам хугалсан гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй. Гэхдээ шинээр найз нөхөдтэй болж, өөрийн нийгмийн хүрээллээ тэлэх, үзэл бодол нэгтэй хүмүүстэй нэгдэхийг хичээ. Өөрийн баргар царайгаа инээмсэглэлээр өөрчилж, дотоод эрч хүчээ ил гарга.

Матар: Өнөөдөр таны хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн олон талын нөлөө үзүүлнэ. Гэхдээ од эрхсийн нөлөөллийн ачаар сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Хүн бүхэнд хэзээ тусламж хэрэгтэй болохыг мэдэж чадахгүй тул та маш сайн сонсогч бай. Бусад хүмүүс танд сэтгэлээ нээх сайхан байна. Тухайн хүнийхээ онцлогийг харгалзан ухаалаг зөвлөгөө өг. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашийг тань хэн нэгэн хэтрүүлэх боломжийг бүү олго. 

Хумх: Урам хугарах мэдрэмж авахаас болгоомжил. Санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд ажилдаа хянамгай ханд. Үүнд бичиг баримт бүрдүүлэх болон худалдаа наймааны үйл хэрэг багтана гэдгийг анхаараарай. Ямар ч асуудал гарсан үйлчлүүлэгч болон дарга удирдлагадаа энэ байдлаа бүү мэдрүүл. Хууль эрх зүйтэй холбоотой зөрчил гаргахгүй бол удахгүй бүх зүйл тайван болно. 

Загас: Өнөөдөр гэнэтийн асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм. Гэхдээ од эрхэс таны аливаа асуудалд эерэг нөлөө үзүүлэх болно. Эрүүл мэндээ бодоод ажил албаа аль болох энгийнээр зохицуулах арга замыг хайж олох нь чухал. Энэ цаг үед ирээдүйн ажил хэрэг болон хувийн амьдралаа хооронд нь зохицуулах нь хамгийн чухал байна. Эрүүл мэндээ хамгаалж, шинэ ногоо жимс хүнсэндээ хэрэглэ. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруул. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10