Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар оролцож “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр 7-р сарын 11-13-ны өдрүүдэд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг шалгах зэрэг үүрэг, чиглэл өглөө.
АДМИН








Нийгэм







