Dark Light
Нийгэм | 2026-05-29

ХҮҮХЭД МАШИН ЖОЛООДОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОНЫ УЛМААС 5 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокурорын байгууллага 2026 оны эхний 5 сарын байдлаар 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавьсан. Үүнээс он гарснаас хойш 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.
 
Гэмт хэргийн улмаас хохирсон 935 хүүхдийн 39 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 23 орчим хувь нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, 22 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, 6.5 орчим хувь нь “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн улмаас хохирчээ.
 
Тодруулбал, 20 орчим хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хулгайлах”, 13 орчим хувь нь “Хүчиндэх”, 9 орчим хувь нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, 8 орчим хувь нь “Залилах”, 5 орчим хувь нь “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, мөн “Дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч болсон байна.
 
Хохирсон 935 хүүхдийн 489 буюу 52.3 хувь нь эрэгтэй, 446 буюу 47.7 хувь нь эмэгтэй бол 63.5 хувь нь 14-17-ны хүүхдүүд байна.
 
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
 
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10