Dark Light
Нийгэм | 2026-05-29

“ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ШИЙДЭЛ” ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Технологийн 7 хоног”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын өнөөгийн технологийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт болох "NEOCITY" болон "SKY PARK" төслүүдийн барилга угсралтын явц, тэдгээрт ашиглагдаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцох аяллыг зохион 
байгууллаа. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж бөгөөд энэхүү аялал төлөвлөгдсөн нэг ажил юм.
Аяллын эхний танилцсан төсөл бол Тесо пропертис группийн хэрэгжүүлж буй “Скай парк” төсөл юм. Төсөл нь 91 айлын тасаг зэрэглэлийн орон сууц болон sky park mall, office гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууц учир чанарыг эрхэмлэн орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлж байна. Тухайлбал 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй ган төмөр бетон хийцлэл, 3 давхар шилтэй битүүмж болон дулаан тусгаарлалт сайтай Unitized Curtainwall буюу өлгөмөл шилэн фасадны технологийг ашиглаж байгаа юм.
Аяллын баг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй “Неосити” төсөлтэй мөн танилцсан. Оршин суугчдадаа ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй төсөл юм. Мөн төслийн нэг гол давуу тал нь бие даасан ус, дулаан дамжуулах төв буюу ЦТП болон Heat pump, айл бүрийг цэвэр агаараар хангах ухаалаг агааржуулалтын систем юм. Эхний ээлжийн дөрвөн блок барилга ашиглалтад ороод байгаа бол үлдсэн дөрвөн блок барилга энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орох юм.
Энэхүү аяллыг ХББОСЯ, Барилгын хөгжлийн ТӨҮГ, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулсан. Оролцогчдын зүгээс барилгын салбарт ашиглаж буй орчин үеийн технологиудтай танилцах, туршлага судлах боломж олгосон чухал аялал болсон гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10