Боловсролын сайд Л.Энх-амгалан Монголын үндэсний зуслангуудын холбооны удирдлага болон хүүхдийн зуслангуудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар зуны улиралд зусланд ажиллах сонирхолтой сургуулийн багш, эмч, хоол зүйч нарыг ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн
- Багш нарыг зуны амралтаараа хүүхдийн зусланд багшлах тохиолдолд хичээлийн жилийн норматив цагт тооцдог байх
- Дунд, ахлах ангийн сурагчдын сайн дурын ажлын үнэлгээнд зуслангийн хөтөлбөрт оролцсон оролцоог харгалздаг байхаар оруулах
- ЕБС-ийн дэргэд хөдөлмөр зуслан байгуулах
- Нэг сургууль нэг зуслантай хамтран ажиллах
- Сургуулийн эмч, тогооч нарыг хүүхдийн зусланд богино хугацаагаар ажиллуулах боломжийг бүрдүүлэх
- Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны сурталчилгааг сургуулиудад хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх
- Хүүхдийн зусланг төрөөс дэмжих бодлогыг шинээр тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг саналуудыг хүргүүллээ.
Мөн “ЗУСЛАНТАЙ ЗУН” аяныг энэ зун өрнүүлнэ.
АДМИН








Нийгэм







