Dark Light
Нийгэм | 2026-05-29

ХОТЫН ШИНЭ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАД ЗАХИХ ЗАХИАС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хотын дарга асан Х.Нямбаатар нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн үргэлжлүүлээрэй хэмээн Хотын шинэ даргад захив.
 
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм.
Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ.
Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц эхнээсээ ашиглалтад орлоо.
Сэлбэ хотын барилга цутгалт 9-р давхартаа орж байна.
Дамбадаржаагийн станц удахгүй ашиглалтад орж, тухайн орчмын дэд бүтцийн хангамж тэр чинээгээр сайжирна.
Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад эдгээр төслийг заавал үргэлжлүүлээрэй гэж захих байна.
Учир нь, энэ ажил бол Улаанбаатар хотын нийт иргэдийн хүсэл, зорилго юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10