Dark Light
Нийгэм | 2026-05-29

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт Шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагдлаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн. Мөн Баян модны застав чиглэлд ижил шинж тэмдэг илэрсэн гэх мэдээг Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас өглөө. 
Ховд аймгийн Булган сумын Засаг Даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/110 дугаар захирамж гарлаа.
Тус сумын Далт багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авч, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21:00 цагаас эхлэн сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг түр хугацаагаар тогтоолоо. 

Эх сурвалж | Ховд аймгийн засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10