Dark Light
Нийгэм | 2026-05-30

“ГОВИЙН БҮСИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил – 2026 “говийн бүсийн өдөрлөг” арга хэмжээ 05 дугаар сарын 24–наас 26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт боллоо. 
“Говийн бүсийг өдөрлөг” арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан оролцлоо. Тэрээр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ур чадвар, бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцсон юм.
Өдөрлөгийн үеэр залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажил мэргэжлийн зөвлөгөөг хүргэлээ. Мөн ур чадвар хөгжүүлэх боломжуудыг танилцуулж, залуучуудын оролцоог дэмжсэн олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав. Энэхүү хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөрт хандах эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эх орондоо тогтвортой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10