Dark Light
Нийгэм | 2026-05-30

А.ДАШНЯМ: ОСОЛДОГЧ ЦООНОГИЙН ЁРООЛД ХӨШИГДСӨН БАЙДАЛТАЙ ОЛДСОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
ОБЕГ 3 настай охины цогцсыг 5 сарын 30-ний 00:23 минутад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Аврагчид 11.8 метрийн хөндлөн ухалт хийж осолдогч дээр очиход осолдогч нүхэндээ тулж унасан, хагас суугаа байдалтай, мөр толгой хоёр нь сул шороо руу хонхойж орсон диагональ байдалтайгаар нас барсан олдсон. Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:
 
-Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Аврах ажиллагаа дууссан учраас ерөнхий болсон процессын талаар мэдээлэл өгье. Бид аврах ажиллагааны гурван тактикийн аргыг ашигласан.
Нэгдүгээрт, уургалж татах арга,
Хоёрдугаарт, шатлан малталтын арга
Гуравдугаарт, хөндлөн малталтын аргыг хэрэглэсэн. Тухайн газарт очиход хүүхэд 30 метрийн гүнд гацчихсан байсан. Уурхайн хүмүүстэй тухайн газар орны мэдээллийг солилцоход тэр газар 30-50 метрийн гүнтэй өрөмдлөгийн цооногууд байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Хүүхдийг хэмжихэд 30 метрт байсан. Аврах баг могойн нүд камер болон аврах хэрэгслээр хэмжилт хийхэд хүүхэд ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй. Ерөнхий амьсгалын шуум сонсогдож байсан гэдэг мэдээ ирсэн. Тиймээс уургалан татах аргаар хүүхдийг гаргах гэж үзсэн. Дээр нь үүрч явсан цүнх нь зүүн гаран дээр нь дарагдсан байсан. Татахад дээшээгээ сулраад гараад ирсэн. Зүүн гарыг нь уургалж аваад татахад хөшигдөөд ямар ч дээшээ татах боломж байгаагүй. 30 метрийн гүн гэдэг бол 10 давхар байшин гэсэн үг. Уурхайн цооног гэдэг бол 28 см-ийн диаметртэй эгч доошоо цооног гэсэн үг. Хүүхэд унахдаа хажуу талын ханандаа үрэгдэн хурд нь саарч унасан байх гэж бид тооцсон. Тиймээс дээрээс татах арга үйлчлэхгүй учир шатлан малталтын аргыг ашигласан.
 
Энэ арга нь тухайн цооногоосоо аюулгүй зайг тодорхойлоод хүнд машин механизмаар шатлан малтдаг арга техник. Тиймээс ойролцоо байх уул уурхайн компаниудын техник хэрэгслийг дайчилсан. 28-ны 22 цаг хүртэл энэ ажил үргэлжилж дууссан. Нийтдээ 21 мянган метр3 шороог гадагшлуулсан. 28-ны 22 цагаас Онцгой байдлын байгууллага хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн. Үүнд уул уурхайн аврах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Уул уурхайн осол аваар дээр ажилладаг ийм анги ОБЕГ-т ганцхан байдаг. Өөрсдийн тактикийн дагуу энэ ажлыг зохион байгуулсан. Нэг метрийн өндөртэй 80 см-ийн өргөнтэй 11.8 метр нүхийг ухаж осолдогчийнхоо байгаа цэгт хүрсэн. Тэр цэгт очиход осолдогч маань 31.5 метрийн гүнд буюу цооногийн ёроолд тулчихсан байсан. Хүүхэд хагас суугаа, хагас хэвтээ байдалтай зүүн гар нь дээрээ, баруун гар нь доороо мөр, толгой хоёр нь сул шороо руу хонхойгоод орчихсон байсан. Дээшээ татагдах ямар ч боломжгүй байсан нь тэр үед харагдсан. Хөшигдөөд орчихсон гэсэн үг. Осолдогч ийн амь насаа алдсан байсан. Хуулийн дагуу буцалтгүй нэрвэдэгч гэж нэрлэдэг. Аврах ажиллагаа дуудлага авснаас хойш 55 цаг 19 минут үргэлжилсэн. Хүүхэд унаснаас хойш 59 цаг 36 минутын дараа цогцсыг гаргасан. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10