Туул гол руу хаягдал ус хууль бусаар цутгаж байсан "Оюут цахир уул" ХХК-ийн алтны шороон орд болох "Дунд галт" уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийг Заамар суманд үйл ажиллагаа эрхлэгч ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох арга хэмжээг газар нь авч хэрэгжүүлж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
АДМИН







Нийгэм






