Dark Light
Нийгэм | 2026-05-30

ХҮҮХДИЙН БАЯРААР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зам хаах тул нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орж байна.
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол, М1:Б-Ботаник-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж МУБИС /хойд/ зогсоолоос чигээрээ яван МУИС-ийн урд зогсоолоос МУБИС /баруун/ зогсоол хүртэл явна.
  • М:1А Ханын материалын комбанат-Ард кино театр чиглэлийн замналд өөрчлөлт орж Хүнсний 20-иос буцаж эргэнэ.
  • Х:19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай, М:3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явахаар өөрчлөлт орлоо.
  • Ч:30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж Ард кино театраар МУИС, МУБИС тойрон явна.
Энэ өөрчлөлт 2026- оны 06-р сарын 1-ний өдөр үргэлжлэх тул зорчигч та бүхэн мэдээллийн дагуу автобусаа сонгон үйлчлүүлнэ үү.
 
 
 

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16