Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Шижир Аранжин” ХХК-ийн MV-012665 дугаартай “Замын булгийн орд” алтны шороон ордын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байна. Тухайлбал:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
Тухайн жилийн Байгаль менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
Ашиглалтын үеийн хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй;
Ажлын байрны аюулгүй ажиллагаа, тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт хангалтгүй;
Уул уурхайн эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй зэрэг зөрчил дутагдал тус тус илэрсэн тул Шижир Аранжин ХХК-ийн МV-012665 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн үйл ажиллагааг илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаанд улсын байцаагчийн акт үйлдэн зогсоож, лацдав.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лац, ломбыг хөндөж, хууль бусаар тоног төхөөрөмжийг ажиллуулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хүртэл хийгээгүй тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг тус компанийн Гүйцэтгэл захирал Д.Даариймаа болон холбогдох хүмүүст анхаарууллаа.
Мөн эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







