Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил энэ оны тавдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугам тоноглолд үе шаттай засвар хийх ажлыг хэрэгжүүлж байгаа талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээллээ.
Засварын ажлын хүрээнд зургаадугаар сарын 2-ны мягмар гарагаас эхлэн дараагийн 10 хоногийн хугацаанд зарим бүсийн хэрэглэгчдийн халуун усыг түр хугацаагаар хязгаарлах юм.
Тодруулбал, Барс-2 захаас Хархорин зах хүртэлх хэсэг болон 1, 10 дугаар хорооллын авто замын урд орчмын хэрэглэгчид халуун усны хязгаарлалтад хамрагдана.
Мөн Талх Чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач Анагаах Ухааны Дээд Сургууль орчмын хэрэглэгчид, түүнчлэн Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халуун усыг түр хугацаагаар зогсоож, шугамын засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.
Иргэдийг засварын хугацаанд хэрэглээгээ зохицуулж, холбогдох байгууллагын мэдээллийг тухай бүрт нь анхаарч байхыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







