Dark Light
Нийгэм | 2026-06-02

GEN Z ҮЕИЙНХЭН КИНО ТЕАРТЫГ ДАХИН ТРЕНД БОЛГОХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Стриминг платформууд хүчээ авч, кино театрыг зорих хүмүүсийн урсгал татарсан ч Gen Z үеийнхэн энэ салбарт шинэ амьсгал оруулж байна. Тэд найз нөхдөөрөө цуглах, сошиалд хуваалцах боломжтой, санхүүд хэмнэлттэй "амьд" мэдрэмжийг илүүд үздэг нь кино театруудын хувьд том боломж болжээ.

Ялангуяа аниме, видео тоглоомоос сэдэвлэсэн бүтээлүүд тэднийг театр луу зүглэх шалтгаан нь болж чадаж байна. Энэ үеийнхний хувьд кино үзэх нь зөвхөн контент хэрэглэх төдий зүйл биш юм. Харин фэндомынхоо нэг хэсэг болж, хамтдаа догдолж, үзсэн зүйлээ онлайнаар хуваалцахыг тэд илүүд үзэж байна.

Тиймээс ч кино театрын салбар зөвхөн Холливудын супер кинонуудад найдахаа больж, залуусын сонирхолд нийцсэн өвөрмөц контентоор үзэгчдээ татах стратеги руу шилжиж эхэллээ. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл Gen Z кино театрын бизнесийг дахин амилуулах гол хөдөлгүүр болох нь гарцаагүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10